Home
 

СОНА

Хүүхэд бүр уншигч-2

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБС-ын сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном эрдэмд шамдуулах, төрөлх нутгийнхаа түүх соёлыг судлуулах, тэдний идэвх сонирхол, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, номын сангийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх зорилгоор “Хүүхэд бүр уншигч-2” ном унших аяныг 2015 оны 3-р сарын 16- аас 2015 – оны 5-р сарын 16 хооронд 2 сарын хугацаатайгаар зохион байгуулан …Continue reading

“Хамтдаа Уншъя” аны хүрээн дэх Алтан Хонх Тэмцээнд урьж байна

Ахмадын баярын Өдрөөр

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан “хамтдаа уншъя” 2 сарын аяны хүрээнд аймгийнхаа нийгмийн эмзэг хэсэг болсон ахмадын асрамж үйлчилгээний төвд нүүдлийн номын сангийн үйлчилгээг хүргэлээ. Энэхүү үйл ажиллагаагаар ХГБХХэлтэсийн харьяа драммын дугуйлангийн сурагчдын уралгийн номерууд мөн МЗЭ шагналт зохиолч сэтгүүлч Б. Бат-эрдэнтэй уулзалт зохион байгуулж ажиллаа.

Нүүдлийн Номын сан

10р сарын 26-нд Жаргал сумын номын сан дээр нүүдлийн номын сангийн үйл ажиллагаа явуулав. Нүүдлийн номын сангаар Шинэ номын мэдээлэл, Хүүхэд бүр уншигч аяны хүрээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд идэвхтэй оролцсон тэргүүний уншигчдын бүтээлийн үзэсгэлэн, АХА тэмцээн, Номтой хэрхэн ажиллах” сэдэвт илтгэл тавих зэрэг ажлуудыг зохион явууллаа. Энэ үйл ажиллагаанд 98 хүн хамрагдав.

Архангай аймгийн Номын сангийн нээлт

10р сарын 24-нд Уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Архангай аймгийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж тэнд явагдсан сургалтанд хамрагдсан. /Номын сан соёл урлагийн байгууллагын тайлангийн Monbiblio програмын хичээл, Нүүдэл, зөөврийн номын сан ажиллуулах арга туршлага/

“Хүүхэд бүр-Уншигч” УБ хотод тайлан

9р сарын 20-ны өдөр УБ хотын Хүүхдийн номын ордонд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Хүүхэд бүр уншигч” аяны тайлан үзэсгэлэн, Нүүдлийн номын сангийн ажил тайлан үзэсгэлэнгээ гаргаж номын баярын үйл ажиллагаанд оролцох бэлтгэл ажлаа хийв.

1 2 3
Top