Home
 

April, 2014

Нүүдлийн Номын сан

10р сарын 26-нд Жаргал сумын номын сан дээр нүүдлийн номын сангийн үйл ажиллагаа явуулав. Нүүдлийн номын сангаар Шинэ номын мэдээлэл, Хүүхэд бүр уншигч аяны хүрээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд идэвхтэй оролцсон тэргүүний уншигчдын бүтээлийн үзэсгэлэн, АХА тэмцээн, Номтой хэрхэн ажиллах” сэдэвт илтгэл тавих зэрэг ажлуудыг зохион явууллаа. Энэ үйл ажиллагаанд 98 хүн хамрагдав.

Архангай аймгийн Номын сангийн нээлт

10р сарын 24-нд Уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Архангай аймгийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж тэнд явагдсан сургалтанд хамрагдсан. /Номын сан соёл урлагийн байгууллагын тайлангийн Monbiblio програмын хичээл, Нүүдэл, зөөврийн номын сан ажиллуулах арга туршлага/

“Хүүхэд бүр-Уншигч” УБ хотод тайлан

9р сарын 20-ны өдөр УБ хотын Хүүхдийн номын ордонд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Хүүхэд бүр уншигч” аяны тайлан үзэсгэлэн, Нүүдлийн номын сангийн ажил тайлан үзэсгэлэнгээ гаргаж номын баярын үйл ажиллагаанд оролцох бэлтгэл ажлаа хийв.

Нүүдлийн Номын Сан

2013 оны 9р сарын 16-18-ны өдрүүдэд Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан сумдын номын сангийн ажил байдалтай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөмж өгөв.

Нүүдлийн номын сан

Хилийн цэргийн анги, ШШГГ, ЭДЦСургууль, 2р сургууль, ДМЦ сургууль,  Ирээдүй сургууль, Мөрөн гурван эрдэнэ, Авьячас 8-р сургууль, Аварга сургууль, Арбулаг, Баянзүрх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Түнэл, Цагаан-Үүр, Жаргал, Галт, Шинэ-Идэр сум зэрэг газруудад нүүдэл зөөврийн номын сан ажиллуулж 238 уншигчийг номын сангийн уншигчаар бүртгэж 1141 ирэгсдэд 1888 ш ном хэвлэл олгож үйлчилсэн.

Page parts: 1 2 3

Мэргэжил арга зүйн ажил

 Орон нутгийн номын сангуудын үйл ажиллагааг автоматжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаагийн дагуу ССАЖ-ын яам, Соёлын боловсролын сургуультай хамтран “Монбиблио” номын сан, соёл урлагийн байгууллагын тайлангийн програмын сургалт зохион байгуулж сургалтанд 23 номын санч хамрагдав.

1 2 3
Top