Home
 

Монголд сэтгүүл зүйн байгууллага үүсч хөгжсөний 100-н жилийн ойд

Монголд сэтгүүл зүйн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөө гарган монголын сэтгүүл зүйн хөгжил түүх, сэтгүүлчдийн намтар уран бүтээлийг сурталчлах түгээх ажлыг зохион явуулав.

Зохион байгуулсан ажлын хүрээнд:

  • Сэтгүүлч уншигчдын уулзалт
  • Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жил номын үзэсгэлэн /52 ш номоор/
  • Монголын сэтгүүлчдийн намтар уран бүтээлээс номын үзэсгэлэн /72 номоор/
  • Хөвсгөл нутгийн сэтгүүлчдийн намтар уран бүтээлээс номын үзэсгэлэн

зэрэг ажлуудыг зохион явууллаа.

1Сэтгүүлч уншигчдын уулзалтанд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт,  Монголын радиогийн Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч, зохиолч Б.Бат-Эрдэнэ, Монголын радиогийн сурвалжлагч сэтгүүлч, Болор цом” яруу найргийн уралдааны 2012 оны дэд байрын шагналт яруу найрагч Б.Мягмаржав, Хөвсгөл аймгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн, “Болор цом” яруу найргийн наадмын 2010 оны тусгай байрын шагналт, “Их монголын хийморь” яруу найргийн наадмын 3-р байр, “Хайрын сүлд ду3у-2006” наадмын шилдэг яруу найрагч, “Далай ээж” сонины эрхлэгч сэтгүүлч яруу найрагч Б.Сарантуяа, Монголын радиогийн Хөвсгөл аймаг дахь Олон нийтийн Хөвсгөл долгион радиогийн эрхлэгч сэтгүүлч М.Нямаа, Хөвсгөл аймгийн Хөвсгөл телевизийн сурвалжлагч Ж.Эрдэнэцэцэг нар уригдан оролцлоо. Уулзалтанд 50 гаруй уншигчид оролцон сэтгүүлчдээс сонирхсон асуултандаа хариулт авч номын үзэсгэлэн үзэж сэтгүүлчдийн уран бүтээлтэй танилцав. Мөн сэтгүүлч болох сонирхолтой сурагчид мэргэжли2йн зөвлөгөө авч мэргэжлийн чиг баримжаа авлаа. Уулзалтын үеэр сэтгүүлч М.Нямаа “Монголын сэтгүүл зүйн үүсэл хөгжил” сэдэвт илтгэл тавьж уншигчид болон уулзалтанд оролцогчид санал бодлоо солилцов. Мөн уулзалтанд оролцсон сэтгүүлчид намтар уран бүтээлээ танилцуулж уран бүтээлээсээ уншиж сонирхуулав.

April 16, 2014 This post was written by Categories: СОНА 1 comment

One Response to “Монголд сэтгүүл зүйн байгууллага үүсч хөгжсөний 100-н жилийн ойд”


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top