Номын сангаар аялцгаая
Цаг үеийн онцгой үйл явдал, түүхэн тэмдэглэл, танин мэдэхүй зэрэг бүхий л сэдвүүдийг сурталчлах уншигчдад хэрэгцээ шаардлагатай төрөл бүрийн мэдээллийг хүргэх, номын санд хадгалагдаж байгаа ном хэвлэлийг уншигчдад хүргэхийн тулд СОНА-ыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулж явууллаа. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд /цэцэрлэгийн хүүхдүүд/ “Номын сангаар аялцгаая” экскурс зохион байгуулж 1, 3-р цэцэрлэгийн хүүхдийг номын сангийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцуулж “Баавгай чоно хоёр”, “Муур нохой хулгана гурвын үлгэр”, “Эрхий мэргэн” номуудаар чанга уншлага хийв.
Мөн номыг хэрхэн бүтээдэг, ямар ямар бүтээгдэхүүнээр ном хийж болдог талаар ярилцаж хүүхдүүд өөрсдийн гараар хонины ноосоор даавуун дээр ном урлах анхан шатны үйл ажи
ллагаанд суралцсан бөгөөд тоглоомын буланд орцгоож хонины хашаа барьцгааж, хоньчинд туслах аян өрнүүлэв. Дараа нь хонины сүүгээр ямар ямар хүнсний бүтээгдэхүүн хийж болдог талаар ярилцаж, хонины сүүгээр хийсэн ааруул буцалсан усанд дэвтээж шүүсийг нь уулгаж, энэ бүтээгдэхүүн тэдний сүүн шүдний эрүүл ахуйд ямар ач холбогдолтой байдаг талаар товч зөвлөгөө өгөв