Home
 

Монголын сайхан ээжүүд

 Нийтийн номын сангийн нийтийн уншлагын танхимын номын санч нар ЕБ-ын 2-р сургуулийн Монгол хэл уран зохиолын ЗАН-ын багш нартай хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Миний ээж сайхан” сэдэвт өдөрлөгийг 11-р ангийн сурагчид болон тэдний ээжүүдийн дунд зохион байгуулж явууллаа.

Сэдэвт ажлын төлөвлөгeejөө гарган сэдвийн холбогдолтой ном хэвлэл, мэдээллийн материалын хайлтыг хийж “Монголын сайхан ээжүүд”, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт” сэдэвчилсэн номын үзэсгэлэнг Хүүхдийн уншлагын танхим /35 ш номоор/, вестибюлийн номын үзэсгэлэнгийн хэсгүүдэд /55 номоор/ тус тус гаргаж нийтэд сурталчилгаа хийв. Мөн мэдээллийн самбарууд дээр мэдээллийн олон эх сурвалжаас тухайн сэдвийн тухай олж мэдээлэл гаргав. “Хүрэл тулга” шүлгийн тэмцээнийг Ахлах 2-р сургуулийн багш нар зохион байгуулж аваргуудыг шалгаруулж өдөрлөгийн үеэр сурагчeej1eej2ид өөрсдийн зохиосон шүлэг яруу найргаа уншиж сонирхуулав. “Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдааныг зохион байгуулж тэ  ргүүн байр эзэлсэн болон онцгой содон сонирхолтой захидлуудыг өдөрлөгт оролцогчдод уншиж нийтэд танилцуулав. Мөн өдөрлөгт оролцсон ээжүүддээ хүүхдүүд нь захидлаа уншиж гардуулсан нь сэтгэл хөдөлгөсөн сайхан хором болж өнгөрлөө. Өдөрлөгийн үеэр ээжүүдийн дунд хөгжөөнт тэмцээн, “Азтай ээж” шалгаруулах, Ая дууны мэндчилгээ хүргэх зэрэг ажлуудыг зохион явуулав. Өдөрлөгт оролцогч ээжүүдийн сэтгэгдэл, багш нарын “Сэтгэлийн үг”, хүүхдүүдийн “Ээждээ өргөх үг” сэдвийн ажлууд онцгой сонирхолтой бас үр өгөөжтэй явдал боллоо.

April 16, 2014 This post was written by Categories: СОНА No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top