Дэлхийн номын өдөрт
Уламжлал болгон тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр”-ийг 2013 оны 04-р сарын 22-24-ны өдрүүдэд уншигчдын дунд тэмдэглэн өнгөрүүллээ. 2012-1013 онд шинээр авсан бүх номоор “Шинэ ном” үзэсгэлэн гаргаж, энэ тэмдэглэлт өдрөөр ирсэн иргэдэд үнэ төлбөргүй карт нээж, “Нээлттэй уншлага” зохион байгуулав.
Энэ өдөр 598 уншигчдыг номын сангийн уншигчаар бүртгэж үйлчиллээ. Уг арга хэмжээнд нийт 800 гаруй хүн хамрагдав. Энэ удаагийн номын өдрөөр зохион байгуулсан арга хэмжээ нь номын санд шинээр ирж байгаа ном хэвлэлийг нийт уншигчдад нэг дороос дэлгэн харуулах, номын сангийн үйлчилгээнд хамрагдах үйлчлүүлэх ажлыг хялбар болгож улмаар жил бүр уламжлал болгон сонирхолтой, өвөрмөц хэлбэрээр уншигчдын саналыг тусган зохион байгуулах зорилготой байлаа.
0
16
Apr