Home
 

Үндэсний бичиг үсэг

SAM_1572“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан уншигчдынхаа дунд “Монгол бичгээр хэн цэвэр, сайхан бичих вэ?” хичээнгүй бичгийн уралдаан,  С.Дуламын “Хүмүүн бичиг” шүлгийг унших уран уншлагын уралдаан зарлаж, мөн багш, сурагчдын дунд “Нийтийн уншлагын танхим”, “Гэрээр ном олгох уншлагын танхим”, “Хүүхдийн уншлагын танхим” гэсэн үгнүүдийг уран бичлэгээр бичиж ирэх “Гэрийн даалгавар” өгөгдсөн.

SAM_1591 Дээрх үйл ажиллагааг зохион байгуулахдаа хийгдэх ажлын төлөвлөгөө гарган, уралдаан тус бүрд нь удирдамж боловсруулан Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудын монгол хэл, уран зохиолын ЗАН-д биечлэн хүргэж өгсөн. Мөн уншлагын оргил цагаар уншигчдадаа тухайн явуулах арга хэмжээний талаар мэдээллийг байнга өгч, бусад уншлагын танхим, мэдээллийн самбаруудаар зар сурталчилгаа хийж байлаа. Мөн тус өдрөөр тухайн уншлагын танхимд байгаа монгол бичгээр хэвлэгдсэн ном хэвлэлийг сурталчлах, үндэсний бичиг үсгийн талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэх зорилгоор  уншлагын танхимдаа “Үндэсний бичиг үсгийн баярт” үзэсгэлэн гаргаж, интернэт болон бусад эх сурвалжаас холбогдох мэдээ мэдээллийг боловсруулан хэвлэж, байрлуулсан.  “Үндэсний бичиг үсэг мину” үзэсгэнгийн хаягийг хийж, монгол бичгийн уран, хичээнгүй, дүрс бичлэгийн төрлөөр улсын  уралдаанд амжилттай оролцсон 2-р сургуулийн багш, сурагчдын бүтээлээс дэлгэн тавьж уншигчSAM_1567дадаа сонирхууллаа. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийн үйл ажиллагаанд сурагчид багш нар гээд 80 орчим хүн хамрагдсанаас Мөрөн ахлах 2-р сургууль, “Гурван-эрдэнэ” ахлах сургууль, Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Эрдмийн адлай цогцолбор сургууль, “Авьяас” сургуулиудын 7-11-р ангийн сурагчид хичээнгүй бичиг болон уран уншлагын уралдаанд оролцлоо.

April 16, 2014 This post was written by Categories: СОНА No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top