Home
 

Хүүхэд бүр-Уншигч аян

Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас зохион байгуулж байгаа “ХҮҮХЭД БҮР-УНШИГЧ” аяны хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээний нэг нь “Зохиолын шилдэг дүрийн тоглолт” байлаа. Энэ ажлыг зохион байгуулж нийтийг хамрахын тулд удирдамж, төлөвлөгөө гаргаж 4-р сарын 1-ээс эхлэн мөрөн сумын бүх  ЕБС-дад тараасан бөгөөд удирдамжаас лавлах, тодруулах, асуудлыг тухай бүрт нь бичгээр болон амаар тайлбарлаж, мөн орон нутгийн телевизүүдээр мэдээлэж байв.

huuhed Дүрийн тоглолтонд ЭДЦ сургуулиас 6 баг , Авьяас 8-р сургууль 2 баг, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль 3 баг нийт 11 багийн 88 сурагч оролцлоо мөн багаар нь үзүүлбэл ЭДЦ сургуулийн 9б ангийн Ч.Лодойдамбын “Энэ хүүхнүүд үү”, Л.Түдэвийн “Зэрэг нэмэхийн өмнө”, 8г анги  Д.Цоодолын Харамчийнхан”, 10в анги Л.Ванган, Ч.Чимид нарын “Сэрэлт”, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”  Авьяас 8-р сургуулийн 8а анги Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс”, 8б анги  “Хамелон”, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 8и анги Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь”, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, 10а анги Ч.Лодойдамбын Солонго”  зохиолуудаар дүрийн тоглолт тавилаа. Дүрийн тоглолтын шалгаруулалтыг явуулахдаа мэргэжлийн байгууллагаас туслалцаа авч аймгийн хөгжимт драмын театраас ерөнхий найруулагч н. Тэнгисмаа, ерөнхий спонсор байгууллагын төлөөлөл болох “Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагын орон нутгийн huuhed1 хөгжлийн хөтөлбөрийн ажилтан н. Одонтуяа, ерөнхий зохион байгуулж байгаа байгууллагын төлөөлөл болох Нийтийн номын сангийн номын санч Ч. Базар нар шүүж байр эзлүүлэв. Дүрийн тоглолтын шүүлтийг 1-3 оноогоор наривчлалтай гаргаж дүгнэв.

1р байранд ЭДЦ сургуулийн 9г ангийн “Энэ хүүхнүүд үү”,

2р байранд тус ангийн “Зэрэг нэмэхийн өмнө”,

3р байранд Авьяас сургуулийн 8а ангийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолуудаар хийсэн дүрийн тоглолт тус тус шалгарлаа.

Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас зохион байгуулж байгаа “хүүхэд бүр-уншигч” аяны хүрээнд “Ном уншихын ач тус” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан зоhuuhed2хион байгуулж явууллаа. Тухайн илтгэлийн уралдаанд Мөрөн сумын ЕБС-уудын сурагчид оролцлоо. Илтгэлийн уралдааныг 4-р сарын 1 нээс бүх сургуулийн хэмжээнд зарлаж удирдамж хүргүүлэн, орон нутгийн телевиз, радио хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулж холбогдох ном, хэвлэл, бусад мэдээллээр сэдэвчилсэн үзэсгэлэнгүүд гаргаж сурталчилгаа хийв. Илтгэлийн уралдаанд нийт 40 гаруй илтгэл ирсэнээс 10 илтгэл 2р шатанд шалгарсан. Аймгийн засаг даргийн тамгын газрын 2 давхарын иргэний танхимд “Ном уншихын ач тус” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулж “Шилдэг илтгэл” уралдааны 2-р шатанд шалгаран үлдсэн ЭДЦ сургуулиас 4 баг , Авьяас 8-р сургууль 1 баг, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль 4 баг, Мөрөн 3 эрдэнэ сургуулиас 1 баг нийт 10 илтгэл тавигдав. Илтгэлийг 1-3 байр эзлүүлэн шалгарууллаа.

1-р байранд ЭДЦ сургуулийн 10в ангийн сурагч Ж. Сувд-Эрдэнэ

2-р байранд ДМЦ сургуулийн 11б ангийн сурагч Б. Отгонсайхан

3-р байранд Авьяас 8 сургуулийн 10б ангийн сурагч Ж. Оюун-Эрдэнэ шалгарлаа.

Шилдэг илтгэл удирдсан багшаар ЭДЦ сургуулийн түүх нийгмийн багш З.Ууганбат шалгарлаа. Шалгаруулалтыг явуулахдаа мэргэжлийн байгууллагаас туслалцаа авч аймгийн залуучуудын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гишүүн Д.Содомдорж, ерөнхий зохион байгуулж байгаа байгууллагын төлөөлөл болох Нийтийн номын сангийн номын санч Ч. Базар нар шүүж байр эзлүүлэв. Илтгэлийн уралдааныг нийт 5 шалгуур 100 оноогоор наривчлалтай гаргасан мэдээлэлийн ерөнхий спонсор байгууллагаар “Хөвсгөл” телевиз ажиллаа

April 16, 2014 This post was written by Categories: СОНА No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top