Home
 

Зохиолчдын анхны ном

 zohiolch3 “Хүүхэд бүр-уншигч” аяны хүрээнд 2013 оны 5-р сарын 24-28-ны өдрүүдэд “Зохиолчдын анхны ном” үзэсгэлэн зохион байгууллаа.Үзэсгэлэн гаргасан анхны өдөр “Анхны ном” өдөрлөг зохион байгуулж өдөрлөгөөр “Зохиолч- уншигчдын уулзалт”, “Уран уншлага”, “Зохиолчдын анхны уран бүтээл”-ээр дүрийн тоглолт хийж, тус аяны хүрээнд зохиосон болзолт уралдаануудад амжилттай оролцож түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулав.

“Зохиолчдын анхны ном” үзэсгэлэнд нийт 257 зохиолчдын анхны номыг дэлгэн харууллаа. Үүнээс 76 нь Хөвсгөл аймгаас төрөн гарсан зохиолчдын бүтээл байв. Үзэсгэлэнд зохиолчдын zohiolch4 zohiolch1  зургийг товч намтар, анхны номын хамт байрлуулсан юм. Уг арга хэмжээ нь Монголын орчин үеийн уран зохиолын түүх, зохиолчдын уран бүтээлтэй уншигчдыг танилцуулах онцгой ач холбогдолтой ажил боллоо.

 “Зохиолчдын анхны ном” уран бүтээлийн үзэсгэлэнд дэлгэгдсэн номуудын хамгийн эртнийх нь орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Зохиолын түүвэр”/1928/, нэрт соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”/1929/, утга зохиолын анхны бүлгэмийг үүсгэн байгуулагч С.Буяннэмэхийн эмхтгэсэн “Уран үгсийн чуулган”/1929/, жүжгийн зохиолын нэрт төлөөлөгч Ши.Аюушийн “Харц Дамдин хатан Долгор”/1933/, зэрэг номууд байсан юм.  “Зохиолчдын анхны ном”-ын үзэсгэлэнд шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн бүтээлээс эхлээд өнөө цагт яруэzohiolch2элтэнд Аймгийн засаг дарга Л.Цэрэнжав, Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч Д.Давааням, Д.Батжаргал у найраг, зохиолоо туурвиж яваа залуу үеийнхэн, ЕБД сургуулийн эхлэн бичигч сурагчдын номууд багтсан байсан нь үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүсийн сэтгэлийг баясгаж байлаа. Өдөрлөгийн ннараас гадна Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Ш.Сүрэнжав, Б.Бат-Эрдэнэ, А.Мягмаржав, Буриадын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Галбаабадраа, Аймгийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Сарантуяа, Нийтийн номын сангийн захирал Н.Оюунтуяа болон ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид оролцлоо. Өдөрлөгийн нээлтэнд засаг дарга Л.Цэрэнжав, зохиолч Д.Давааням, Д.Батжаргал, Б.Сарантуяа нар үг хэлэzohiolchв. “Зохиолч уншигчдын уулзалт”-нд уг арга хэмжээнд оролцсон ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид уригдан оролцож намтар уран бүтээлийнхээ тухай ярьж уншигчдын сонирхсон асуултанд хариулт, үнэтэй сургамж зөвлөгөө өгч байлаа. Өдөрлөгөөр зохион явуулсан үйл ажиллагаанд орон нутгийн номын санчид оролцож номын сангийн үйл ажиллагаатай танилцав.

April 16, 2014 This post was written by Categories: СОНА No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top