Home
 

Уламжлалт Номын баяр

Жил бүрийн 10-11-р сард зохион явуулдаг уламжлалт номын баярыг “Номтой нөхөрлөе” уриатайгаар 9р сарын 15-аас 11р сарын 15 ны хооронд зохион байгуулан явууллаа. Уг аянаар зохион байгуулах ажлын удирдамж гарган хийгдэх ажлуудын төлөвлөгөө хийн ажиллав. Энэ аянаар

  • Бага ангийн сурагчдын дунд бяцхан ном хийх, чанга уншлага, гар зургийн уралдаан, бүтээлч уншлага хийх
  • Дунд насныханд эссэ бичлэгийн уралдаан
  • Ахлах насныхны дунд мэтгэлцээн зохион явуулах
  • “Шинэ ном 2013” шинэ номын үзэсгэлэн гаргаж номын фонд баяжилтын талаар мэдээлэл сурталчилгаа хийж нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах
  • Залуучуудын дунд хэлэлцүүлэг
  • Залуу зохиолч- уншигчдын уулзалт зохион байгуулах
  • Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн намтар уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж сурталчлах
  • “Тэргүүний уншигч” сурагчийг шалгаруулан урамшуулах
  • Уншлагаар тэргүүлсэн ном шалгаруулж үзэсгэлэн гаргах зэрэг ажлуудыг хийлээ.

  tsaas  “НОМТОЙ НӨХӨРЛӨЕ АЯН”-ы хүрээнд бага ангийн сурагчдын дунд уншсан ном, өөрийн сонирхдог сэдвийн дагуу “Бяцхан ном” сэдэвт ажил зохион байгуулж, энэ үйл ажиллагаанд  ЭДЦС-ийн 3б ангийн сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд  27 хүүхдийн 100 гаруй бяцхан номоор үзэсгэлэн гаргаж, нийтэtsaas1д сурталчлав. Тус аяны хүрээнд дунд ангийнхны дунд “Цаасаар урлахуй” номоор “Миний бүтээл” сэдэвт ажиллагаа зохион байгуулсан бөгөөд сурагчид уг номыг уншаад өөрсдийн хийхийг хүссэн зүйлээ хийцгээсэн ба сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргав.

Page parts: 1 2 3

April 16, 2014 This post was written by Categories: СОНА No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top