Home
 

Уламжлалт Номын баяр

axaДунд ангийнхны дунд “Ардын аман зохиолоос суралцъя” сэдвийн дор “АХА” тэмцээн зохион  байгуулав. Уншигчдад “Хүүхэд бүрийн заавал унших зохиолууд”-аас ардын аман зохиолын номын жагсаалт гарган өгч түүний дагуу уншиж судалцгаасан бөгөөд “Бүтээлч уншигч”-ийг тодруулав. Энэхүү тэмцээнд ДМЦС-ийн 6,7-р ангийн сурагчид хамрагдсан бөгөөд 6б ангийн сурагч Б.Пүрэвханд, Б.Саранчимэг, 6е ангийн сурагч Л.Ганболд нар амжилттай оролцож шагналт байранд орлоо. Уг сэдвийн хүрээнд “Ёс заншлаа хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээн уншигчдын дунд зохион явуулав. Үүнд нийт 39 хүүхэд оролцсон бөгөөд ЭДЦС-ийн 7б ангийн сурагч Б.Энхмөрөн тэргүүлэв.

zurgaarУншигчдын дунд уншсан номоо зургаар илэрхийлж, “Өөрийнхөөрөө тайлбарлая” уралдаан зарлаж зохион байгуулав. Үүнд бүх насны уншигч хүүхдүүд хамрагдсан бөгөөд “Аваргууд” сургуулийн 7-р ангийн сурагч Н.Хүдэрчулуун, 2-р сургуулийн сурагч Н.Даланжин нар амжилттай оролцов. Зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан.

hatan1Сургуулийн дунд насны хүүхдүүдийн авьяас сонирхлыг дэмжих, хөгжүүлэх, номтой нөхөрлөх дур сонирхлыг нь өдөөх зорилгоор ЕБС-ийн V-VI ангийн сурагчдын төлөөлөл болох 5 хүүхэд оролцсон “Дараагийн хуудас” хэлэлцүүлэг зохиолч уншигчдын уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт ДМЦС-ийн “Цэнхэр алс” дугуйлангийн сурагчид болох 6б ангийн сурагч П.Энхсувд, 6г ангийн сурагч Т.Батчимэг, 6б ангийн сурагч Э.Нямцэцэг, 5в ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ, 5б ангийн сурагч О.Даваачулуун нар оролцлоо. Оролцогч хүүхдүүд МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Бат-Эрдэнийн зохиол сургуулийн дунд насныханд зориулсан “Цааны уралдаан” номоос “Азын алаг мэлхий” өгүүллэгийг сонгон авч “Дараагийн хуудас”-ыг өөрhatanийн авьяас, сэтгэхүй сэтгэмжээрээ тэрлэсэн бөгөөд яагаад энэхүү зохиолыг ийн үргэлжлүүлсэн болох, хэний зохиол, яагаад таалагдсан талаараа хэлэлцүүлэгт оролцогчид болон сонсогч хүүхдүүд харилцан ярилцав. Энэхүү хэлэлцүүлэг, зохиолч уншигчдын уулзалтанд зохиолч, яруу найрагч Ш.Хатанбүүвэй урилгаар оролцож, оролцогч хүүхдүүдийн бичсэн “зохиол” бүрийг сонсож, тус бүрд нь өөрийн зөвлөгөө, шинэ санаа сэдлийг хэлж харилцан ярилцсан нь уншигч хүүхдүүдийн сонирхлыг ихээхэн татав. Мөн энэ үеэр зохиолч, сэтгүүлч Б.Бат-Эрдэнийн хүүхдэд зориулан бүтээсэн бүтээлүүдийг сурталчлан үзэсгэлэн гаргасан бөгөөд ном тус бүрийн ерөнхий мэдээлэл, товч агуулгын талаар тойм яриа хийв. Уулзалт хэлэлцүүлэгийн төгсгөлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд бэлэг бэлгийн дээд болсон номоор урамшуулсан бөгөөд яруу найрагч Ш.Хатанбүүвэй гардуулан өгөв.

esseХөвсгөл аймгийн нийтийн номын сангаас зохион байгуулж байгаа “Номтой нөхөрлөё” сэдэвт номын аяны хүрээнд “Оюуны эрх чөлөө” сэдэвт эссэ бичлэгийн урадаан зохион байгуулж явууллаа. Эссэ бичлэгийн уралдааны удирдамжийг гаргаж Мөрөн сумын ЕБС-иудад хзргүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслэл, бусад мэдээллийн сүлжээгээр зар сурталчилгаа, зөвлөмж, тайлбаруудыг өгч нийтэд мэдээлж байлаа. Тухайн эссэ бичлэгийн уралдааныг Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 8 сургуулиийн сургуулийн 22 эссэ ирснээс 4 эссээг шалгаруулж байр эзлүүлсэн. Тус уралдааны дүнг 2013 оны 11 сарын 15 – ны орой  16  цагаас аймгийн нийтийн номын сангийн хүүхдийн  уншлагын танхимд үзэсгэлэн гаргаж шалгарсан хүүхдүүдэд шагнал урамшуулалыг нь гардуулж өгсөн.

helelzuuleg“Номтой нөхөрлөё” сэдэвт номын аяны хүрээнд зохион явуулсан залуучуудын дундах “Номын сангийн хэрэгцээ ба залуучууд” сэдэвт хэлэлцүүлгийг Хөвсгөл залуусын-эрин клубтэй хамтран зохион байгууллаа. Уг зохион байгуулж байгаа ажилд мөрөн суманд ажиллаж байгаа нийгмийн идэвхтэй залуусыг сонгон удирдамжаа танилцуулан урьж оролцууллаа. Хэлэлцүүлгийг дугуй ширээний ярилцлагын хэлбэрээр нэг чиглүүлэгчтэй явуулсан энэ хэлэлцүүлгийн үр дүн нь залуучууд номын сангийн талаар хэрхэн боддог, номын сангийн үйлчилгээг хэрхэн чанаржуулах талаар мөн уншигчдыг татах ямар ямар арга хэлбэр байгаа талаар нээлттэй ярилцсан юм.

uulzaltМУ-ын ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай”  158 –р зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор  “Номтой нөхөрлөе” 2 сарын аяны хүрээнд сурагчдын ном унших хүсэл сонирхлыг өрнүүлэх, номын амтанд шунан дурлаж оюун сэтгэхүйгээ хөгжүүлэн ертөнцийн түм буман асуудлаас танин мэдэх чадварыг нь хөгжүүлэн олон талт боловсрол олгох зорилгоор зохион явуулсан ажлуудын нэг нь “Зохиолч уншигчдын уулзалт” байлаа.  Уг арга хэмжээ 11 сарын 15-нд явагдаж уулзалтанд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч яруу найрагч П.Майнбаяр, яруу найрагч Ц.Гончиг, Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар нарын залуу уран бүтээлчид,  ахлах ангийн сурагчдын яруу найраг, ном зохиол бичдэг илтгэл тавих сонирхолтой сурагчид уригдан оролцлоо.Уулзалтын бэлтгэл ажлын үеэр уг арга хэмжээнд уригдсан яруу найрагчдын намтар уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж сурталчилгаа хийсэн. Мөн “Номтой нөхөрлөе” номын аяны хүрээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд амжилттай оролцсон уншигчдын бүтээлүүдээр /Бяцхан ном, гар зураг, илтгэл, эссэ, цаасан урлаг гэх мэт/ үзэсгэлэн гаргаж нийтэд танилцуулав. Уулзалтанд оролцсон зохиолч уншигчдын дунд уншсан зохиол бүтээлийн тухай өөрсдийн сэтгэгдэл,  сонирхсон асуултууд, зохиол бүтээл нь хэрхэн бүтсэн, зохиолын санаа сэдвийн тухай харилцан яриа, эссэ хэрхэн бичих, илтгэл хэрхэн бэлтгэх, олны өмнө илтгэл тавих зэрэг зөвлөгөөнүүдийг өгч байлаа.

Page parts: 1 2 3

April 16, 2014 This post was written by Categories: СОНА No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top