Home
 

Уламжлалт Номын баяр

uulzalt1Мөн “Номтой нөхөрлөе” номын аяны хүрээнд зохиогдсон уралдаан тэмцээнд шалгарсан сурагчдад өргөмжлөл шагнал урамшуулал гардуулж, тэргүүний уншигч хүүхдүүдэд “Д. Нацагдорж” тэмдэгийг гардуулж баяр хүргэв. Сурагчид өөрийн зохиосон шүлгээ хүртэл уншиж байсан. Яруу найрагч Ц. Гончиг Уулзалтанд идэвхтэй оролцсон сурагч, өөрийн зохиосон шүлгээ уншсан хүүхдүүдэд өөрийн гаргасан номоо бэлэглэж байв.

uzesgelen1 uzesgelenЭнэ аяны хугацаанд хийгдэх ажлын нэг “Шинэ ном- 2013” сэдэвт номын үзэсгэлэн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулан явууллаа. 2013 онд фонд баяжилтаар авсан нийт 595 номоор үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчлав. Энэ үеэр номын санд ирж үйлчлүүлсэн уншигчдад үнэ төлбөргүй, дараалал хүлээлтгүйгээр олон хэсэг дээр карт нээж түргэн шуурхай үйлчилж байлаа. Уг арга хэмжээний үр дүнд уншигчид шинэ ирсэн номыг нэг дороос шууд үзэх боломжтой болсон. Нийт 1600 гаруй хүн хамрагдаж, 214 уншигч номын сангийн уншигчаар шинээр бүртгүүлэв. Энэ өдөр шинэ номын тойм яриа, номын тухай мэдээлэл, ном унших арга барил, номын ач холбогдол, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх зэрэг төрөл бүрийн мэдээ мэдээлэл өгч байлаа.

Page parts: 1 2 3

April 16, 2014 This post was written by Categories: СОНА No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top