Нүүдлийн номын сан
Хилийн цэргийн анги, ШШГГ, ЭДЦСургууль, 2р сургууль, ДМЦ сургууль, Ирээдүй сургууль, Мөрөн гурван эрдэнэ, Авьячас 8-р сургууль, Аварга сургууль, Арбулаг, Баянзүрх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Түнэл, Цагаан-Үүр, Жаргал, Галт, Шинэ-Идэр сум зэрэг газруудад нүүдэл зөөврийн номын сан ажиллуулж 238 уншигчийг номын сангийн уншигчаар бүртгэж 1141 ирэгсдэд 1888 ш ном хэвлэл олгож үйлчилсэн.
Нүүдлийн номын сангийн үйлчилгээгээр “Шинэ номын үзэсгэлэн”, Сэдэвчилсэн номын үзэсгэлэн, номын тухай мэдээлэл, чанга уншлага тойм яриа, төрөл бүрийн ахуйн болон эрүүл мэндийн лекц, зөвлөгөө зөвлөмжүүд, уралдаан тэмцээнүүд зохион байгуулах, үдэшлэг цэнгүүн, зохиолч уншигчдын уулзалт зэрэг ажлуудыг явуулсан. зохион байгуулж, Уншигчдын бүтээлийн үзэсгэлэн, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж сурталчилгаа хийв. Уулзалтанд Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч Д.Давааням, Д.Батжаргал уригдаж оролцлоо. Уулзалтанд оролцсон зохиолчдын намтар уран бүтээлээр сэдэвчилсэн үзэсгэлэн гаргаж уншигч хэрэглэгчдэд танилцуулсан. Нүүдлийн номын сангаар явуулсан үйл ажиллагаанд 200 орчим хүн хамрагдав.
Хатгал тосгонд ажиллуулсан нүүдлийн номын сангийн үйлчилгээг БСГ, Хатгал тосгоны номын сантай хамтран 2013 онд ирсэн номын тойм яриа, уншигчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, “Миний сургууль найргийн далай” номын нээлтийн ажиллагаа зохион байгуулав. Ний
т 90 орчим төрлийн ном хэвлэлээр 121 хүнд номын сангийн үйлчилгээ үзүүлэв.Энэхүү үйл ажиллагаанд Зохиолч Б.Бат-Эрдэнэ Дуучин Т. Галсайхан Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Батцэцэг, Амарбаясгалан нар оролцлоо. Номын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Зохиолч Б. Бат-Эрдэнэ, Батцэцэг, Галсайхан, Амарбаясгалан нар өөрсдийнхөө сэтгэлийн үгийг хэлэн Ном гаргасан 2 багш болон сурагчдад цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэж дуучин Галсайхан өөрийн бие даасан цомогт орсон шинэ дуунуудаар мэндчилгээ дэвшүүлэн Сурагчдад өөрийнхөө шүлгийг уншиж сонирхуулав.