Home
 

Нүүдлийн номын сан

ЕБС-иудад хүргэсэн нүүдэл зөөврийн номын сангийн үйл ажиллагаанаас

nuudel6 Авьяас 8-р сургуулийн н.Отгонцэцэг багштай 5б ангийн  24 хүүхдэд 62 ширхэг номоор үйлчлэв. Сурагчдад нийтийн номын сангийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, хэрхэн уншигч болох, номын сангаар хэрхэн үйлчлүүлэх, номоо хэрхэн сонгох, ном унших арга хэлбэрийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, нүүдлийн номын сан гэж юу болох, ямар ач холбогдолтой болох талаар ярив. Сурагчид өөрсдийн сонирхсон номоо сонгон авч 30 минутын харааны уншлаnuudel7га хийсэн бөгөөд уншсан номынхоо тухай, уншаад юу ойлгож авсанаа, ямар ямар дүрүүд гарч байгаа, сайн муу дүрүүдийн тухай харилцан ярилцав. Энэхүү үйл ажиллагаанд Э.Ангараг-Эрдэнэ, Г.Санга, Б.Дэндэв, Д.Долгорсүрэн нарын сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд “Бүтээлч уншигч”-аар сурагч Г.Санги шалгарч, дурсгалын зүйлээр шагнуулав.

 

Бүрэнхаан бага сургууль цэцэрлэгийн цогцолборын Б.Анхбаяр багштай 4б ангийн 26 хүүхдэд 60ш номоор үйлчлэв.

nuudel8Хүүхдүүдэд номын сангийн талаар, номтой хэрхэн нөхөрлөх, ном уншихын ач тус, нүүдлийн номын сангийн тухай, номоо хэрхэн сонгох унших, ном унших аргын тухай товч мэдээлэл хийв. Сурагчдад өөрсдийн сонирхсон номнуудаа сонгон авч, номтойгоо, номынхоо агуулгатай танилцах 30 минутын уншлага хийв. Дараа нь сурагчдын саналыг харгалзан “Аалз шувуу хоёр” хэмээх үлгэрийн номоор Үүрцайх, Лхагвадорж, Тэмүүлэн, Нямдолгор, Номинчулуун, Ууганбаяр нарын сурагчид чанга уншлага хийж, үлгэрийнхээ тухай ярилцаж “Бүтээлч уншигч”-аар Э.Содбаяр, Ж.Тэмүүлэн нар шалгарч, урамшуулав.

“Аваргууд” спортын ахлах сургуулийн н.Цогзолмаа багштай 7а ангийн 15 хүүхдэд 52 ш номоор үйлчлэв.

nuudel9Сурагчдад аймгийн нийтийн номын сангийн тухай танилцуулж, уншигч болох, номоо хэрхэн сонгон унших, ном унших арга барилын тухай, мөн нүүдлийн номын сан гэж юу болох талаар товч мэдээлэл хийв. Сурагчид өөрсдийн сонирхсон номоо сонгон авч уншицгаасан бөгөөд уншсан номынхоо агуулга, дүрийг зургаар илэрхийлцгээв. Сурагчид уншсан номоо танилцуулж, зурсан зургаа тайлбарлан ярьцгаав. Хүүхдүүдийг уншсан номынхоо агуулгыг хэрхэн оновчтой, эмх цэгцтэй ярьсан, мөн дүрээ хэрхэн зургаар илэрхийлсэнээр нь шалгаруулсан бөгөөд сурагч Б.Эрдэнэбат, Н.Хүдэрчулуун нар шалгарч, номоор урамшуулав.

 

МУГБагш Д.Батсуурийн нэрэмжит 2-р сургуулийн н.Цэцэгмаа багштай 7а ангийн 23 хүүхдэд 64 ш номоор үйлчлэв.

nuudel10Сурагчдад аймгийн нийтийн номын сангийн тухай танилцуулж, уншигч болох, номоо хэрхэн сонгох унших, ном унших арга барилын тухай, мөн нүүдлийн номын сан гэж юу болох талаар товч мэдээлэл хийв. Мөн сурагчдын заавал унших номын жагсаалтыг танилцуулав. Сурагчид өөрсдийн сонирхсон номоо сонгон авч уншицгаасан бөгөөд уншсан номынхоо агуулга, дүрийг зургаар илэрхийлцгээв. Сурагчид уншсан номоо танилцуулж, зурсан зургаа тайлбарлан ярьцгаав. Хүүхдүүдийг уншсан номынхоо агуулгыг хэрхэн оновчтой, эмх цэгцтэй ярьсан, мөн дүрээ хэрхэн зургаар илэрхийлсэнээр нь шалгаруулсан бөгөөд сурагч Я.Идэрцогт, А.Бямбажав, Б.Бөхболд нар шалгарч тус бүр номоор урамшуулав.

Page parts: 1 2 3

April 16, 2014 This post was written by Categories: СОНА No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top