Нүүдлийн номын сан
Ирээдүй XXI зуун цогцолбор сургуулийн Даваасүрэн багштай 8в ангийн 32 хүүхэд Халтар багштай 8а ангийн 30 хүүхдэд нийт 80ш номоор үйлчилгээ үзүүлэн 30 хүүхдэд карт нээж номын сангийн уншигч болгосон. Сурагчдад нийтийн номын сангийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, хэрхэн уншигч болох, номын сангаар хэрхэн үйлчлүүлэх, номоо
хэрхэн сонгох, ном унших арга хэлбэрийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, БСШУЯ-ын сайдын 2011 оны 06 сарын 20-ны өдрийн 228 дугаар тушаалаар “Хүүхдэд уран сайхан гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээл”-ийн жагсаалтанд орсон номнуудыг танилцуулж 2013 онд ирсэн шинэ ном болон Номын санд ямар ямар сонин сэтгүүл захиалж уншигчдад үзүүлдэг талаар ярьж танилцуулав.
Улсын тэргүүний өсөх нахиа 3-р цэцэрлэгийн Долгоржав багштай Ахлах А бүлгийн сургуулийн өмнөх насны 40 хүүхдэд 40ш номоор үйлчлэв.
Хүүхдүүдэд номын сангийн талаар, номтой хэрхэн нөхөрлөх, ном уншихын ач тус, нүүдлийн номын сангийн тухай, номоо хэрхэн сонгох унших, ном унших аргын тухай товч мэдээлэл хийв.
ДМЦ сургуулийн Дүүрэнбилэг багштай 11г ангид
ДМЦ сургуулийн Дүүрэнбилэг багштай 11г ангид 9-р сарын 9 нд номын баярын нээлт хийж, өөрийн номын сангийнхаа үйл ажиллагааны талаар болон номын санд уншигч болохын ач тус, сургуулиа төгсөөд оюутан болоод цахим номын сангаар яаж үйлчлүүлэх, хэрэгцээт номоо номын сангийн уламжлалт болон электрон каталогоос хайж олох чадвартай болох, мэрэгжлээ хэрхэн сонгох тухай чөлөөт ярилцлага явуулав. БСШУЯ-наас Бүрэн дунд боловсролын агуулгын стандартын түвшинд Хүмүүнлэг ёс, зан заншил, ёс суртахуун, шүүмжлэл
т болон бүтээлч сэтгэлгээтэй, идэвхтэй иргэн болж төлөвшсөн, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа зөв хөтлөх арга барилд сурсан, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан номын жагсаалтанд орсон номоор сурагчдад нүүдлийн номын сан ажиллуулав.
Эрдмийн далай цогцолбор сургууль дээр
Өлзийжаргал багштай 9б ангид нүүдлийн номын сан ажиллуулав.Номын сангийн үйл ажиллагаагаа танилцуулан, дунд боловсролын агуулгын стандартын түвшинд унших зохиолыг танилцуулж дараагийн нүүдлийн номын сангаар үйлчлэх номын захиалга авлаа. Сурагчдын дунд АХА тэмцээн зохион явууллаа. Энэ тэмцээнд сурагч Ц.Амар түрүүлж, тэргүүн байрын шагнал авлаа.
ЭДЦ сургууль дээр нүүдлийн номын сан
Уянга багштай 2г ангид номын сангийн тухай, номын сангаар хэрхэн яаж үйлчлүүлэх, ном унших талаар зөвлөмж мэдээлэл хийв. Мөн сурагчдад бага боловсролын түвшинд уншигдах зохиолуудыг танилцуулан тэдний унших сонирхолтой номын захиалга авч үйлчлэхэд сургалтын менежер, бусад анги даасан багш нар дэмжиж дараагийн нүүдлийн номын сангийн номын захиалга өгч, сар бүрийн нэг өдрийг уншлагын цаг болгохоор тохиролцож санал бодлоо хуваалцав. Бага ангийн сурагчид нүүдлээр уншлаганд очсон номуудыг өөрсдөө сонгож, сонирхолтой номоо уншихыг эрмэлзэж байгаа нь ажиглагдаж байлаа. Жишээ нь сурагч Эрдэнэбаяр заавал Динза-ийн цуврал уншина, сурагч Чулуунбаатар Цондоолойгийн цувралыг уншина гэж уйлж байлаа.
ЭДЦ сургуулийн Чандмаа багштай 11а ангид нүүдлийн номын сан
Номын сангийн үйл ажиллагаа болон Бүрэн дунд боловсролын агуулгын стандартын түвшинд унших зохиолыг танилцуулав. Танин мэдэхүйн сэдвээр асуулт хариултын мэтгэлцээн явуулав.