Home
 

Нүүдлийн Номын Сан

nuudel242013 оны 9р сарын 16-18-ны өдрүүдэд Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан сумдын номын сангийн ажил байдалтай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөмж өгөв.

Энэ удаа хийгдэх ажлын зорилго нь 21-25/Х-ны хооронд УБ хотод зохион байгууллагдан явагдах “Үндэсний хэмжээний XIV номын баяр”-т оролцож “Хүүхэд бүр- уншигч” аяны хүрээнд зохиосон ажил, “Нүүдлийн номын сан”-ийн ажлын тайлан тавих, Архангай аймгийн нүүдлийн номын сангийн ажил байдалтай танилцаж туршлага судлах, зам дагуух өөрийн аймгийн номын сангуудын ажил байдалтай танилцаж зөвлөгөө өгөх, нүүдлийн номын сан ажиллуулах байлаа. Бүрэлдэхүүнд номын сангийн захирал, ахлах номын санч, технологийн ажилтан, мэдээллийн номын санч нар, хөдөө орон нутгийн номын сангаас Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдын номын санч нар оролцож явлаа.

Тосонцэнгэл сумын соёлын төвийн барилга засварт орсон тул номын сангийн уншигчдад үйлчлэх үйл ажиллагаа түр зогссон байв. Номын санд хөтлөгдөх анхан шатны бүртгэлүүдтэй танилцаж, Номын сан соёл урлагийн байгууллагын тайлангийн Monbiblio програмд ном хэвлэлээ хэрхэн оруулж байгаа талаар үзэж танилцахад 5р сард програм суулгаж, сургалт явуулснаас хойш ном хэвлэлээ мэдээллийн электрон каталогийн санд оруулж эхлээгүй, уншигчдад үйлчлэх ажилдаа огт ашиглаагүй байв. Номын нэгбүрчилсэн бүртгэл хөтлөлтөнд алдаа гаргасан байв.  Анхан шатны бүртгэл хөтлөлтийн алдааг хэрхэн засах, аймгийн нийтийн номын сан дээр очиж, ном хэвлэлийг Номын сан номзүйн ангиллаар хэрхэн ангилах, Монбиблио програмын дадлага сургалтанд дахин хамрагдах санал тавилаа.

Их-Уул сумын номын сан дээр очиж үйл ажиллагаатай нь танилцахад байр тасалгаа нь номын сангийн уншлага үйлчилгээ явуулахадnuudel25 дэндүү зай муутай, номын санчийн ажилдаа хандах хандлага, санаачлага муу, анхан шатны бүртгэл хөтлөлт алдаатай, зарим бүртгэлээ огт хөтлөөгүй, номын сангийн програм дээр огт юу ч хийгээгүй байв. Ном хэвлэлээ номын сан номзүйн ангиллаар ангилаагүй байна. Нэгдсэн бүртгэл, татгалзлын дэвтэр, лавлагааны дэвтэр, өдөр тутмын бүртгэл хөтлөгдөөгүй. Нэгбүрчилсэн бүртгэл дээр гаргасан алдааг засах, нэгдсэн бүртгэл, өдөр тутмын бүртгэл, лавлагааны дэвтрүүдийг хөтлөх, програмын сургалтанд дахин хамрагдах шаардлага тавилаа.

nuudel22 Тариалан сумын номын сангийн үйл ажиллагаатай танилцахад номын сангаас зохиох СОНА нь чанартай сайн явагддаг нь харагдаж байв. Харин барилгын дээврийн засвар дуусаад удаагүй байсан бөгөөд дээврээс нь дусаал дусаж байсны үлдэгдэл номын сангийн тасалгааны норсон чийг нь хатаагүй маш их чийг үнэртэж шал нь их муудсан байсан. Фондын номоо чийгнээс сайн хамгаалж нийлэг цаасаар бүтээсэнnuudel23 байв. Номын сангаас гаргадаг төрөл бүрийн мэдээлэл, үзэсгэлэнгүүд маш сайн хийгдсэн байлаа. Номын сангийн анхан шатны бүртгэлүүдээ усанд норгоод алга болгочихсон, өдөр тутмын бүртгэл хөтлөлт хангалтгүй байв. Номын сангийн цогц програм  Lib4U авсан гээд Монбиблио програмын сургалтанд сууж уг програмыг суулгуулж аваагүй. Lib4U програмаа огт ашиглаагүй байв.

Дээрх гурван сумын номын сангууд дээр ажиллахдаа нүүдлийн номын санг хэрхэн ажиллуулах, номын мэдээлэл сурталчилгааг хийх арга ажиллагааг практикаар үзүүлэхээр бэлдсэн боловч номын сангууд уншигчдаа цуглуулж хэвийн үйл ажиллагаа явуулаагүй байснаас боломж олдсонгүй. Бас цаг хугацаа давчуу, дараагийн ажлын бэлтгэл хангах зэрэг яаруу ажилтай байлаа.

April 17, 2014 This post was written by Categories: СОНА No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top