Home
 

Нүүдлийн Номын сан

10р сарын 26-нд Жаргаnuudel26л сумын номын сан дээр нүүдлийн номын сангийн үйл ажиллагаа явуулав. Нүүдлийн номын сангаар Шинэ номын мэдээлэл, Хүүхэд бүр уншигч аяны хүрээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд идэвхтэй оролцсон тэргүүний уншигчдын бүтээлийн үзэсгэлэн, АХА тэмцээн, Номтой хэрхэн ажиллах” сэдэвт илтгэл тавих зэрэг ажлуудыг зохион явууллаа. Энэ үйл ажиллагаанд 98 хүн хамрагдав.

Тус сумын номын сангийн үйл ажиллагаатай танилцахад Соёлын төвийн байр актлагдаж ажил үйлчилгээ явуулах боломж бололцоо муу байв. Фондын номуудаа ангилаагүй, данс бүртгэлээ буруу хөтөлсөн, номын сангийн програмд ном оруулаагүй, програм руугаа орж чадахгүй болсон байв. Технологийн ажилтан програмыг нь ажиллуулж өгч, ном хэвлэлээ электрон каталагт оруулах арга зүйн зөвлөгөө өгөв. Анхан шатны бүртгэлүүдийг зөв хөтлөх, ном хэвлэлээ номын сан ном зүйн ангиллын дагуу ангилах, лавлагааны дэвтрүүдийг хөтлөх, татгалзлын дэвтрийн дагуу ном хэвлэлийн захиалга өгөх, ном хэвлэлээ 2013 онд багтаан электрон каталогт оруулж дуусгах үүрэг даалгавар өгөв.

nuudel2810р сарын 27-нд Галт сумын номын сан дээр нүүдлийн номын сан ажиллуулав. Тэргүүний уншигчдын бүтээлийн үзэсгэлэн, Шинэ номын үзэсгэлэн гаргаж уншигчдад сурталчлан, ЕБДСургуулийн дотуур байрны хүүхдүүддийн дунд “Номтой хэрхэн ажиллах” талаар лекц уншиж, Танин мэдэхүйн сэдвээр АХА тэмцээн зохиож мөн “Ном” сэдвээр шүлгийн уралдаан зохион байгуулж шалгарууллаа.nuudel29 Номын сангийн үйл жиллагаатай танилцаж ном ангилах арга, данс бүртгэлийн хөтлөлт, ном актлах журмын тухай зөвлөгөө өгөв. Электрон каталогт 60 гаруй ном оруулсан байв. Номын сангийн автоматжуулалтын ажлыг нь үзэж буруу алдаатай зүйлүүдийг нь засах талаар зөвлөлөө. Электрон каталог зохион байгуулах ажлыг эрчимтэй хийх үүрэг даалгавар өгөв. Мөн ном хэвлэлээ нэг бүрчилсэн дансанд бүртгэж дуусгах даалгавар өгсөн. Галт суманд зохион байгуулсан нүүдлийн номын сангийн үйлчилгээнд 62 хүн хамрагдав.

10-р сарын 28-д Шnuudel31инэ-Идэр сумын номын сан дээр ажиллав. Соёлын төвийн захиралтай уулзаж номын сангийн ерөнхий үйл ажиллагааны талаар ярилцав. Номын сангийн байр орчин тохилог шинэ байртай. Ширээ сандал хүрэлцээтэй үйл ажиллагаа нь тогтмолжсон байдал харагдаж байв. Ном хэвлэлээ ангилаагүй байв. 1500 орчим ном ангилж өгөв. Электрон каталогт ном хэвлэл оруулах ажлыг огт эхлээгүй байв. Монбиблио програм дээр ажиллах заавар зөвлөгөө өгөв. Аймгийн нийтийн номын сан дээр Монбиблио програм дээр ажиллах дадлагажих сургалтанд хамрагдах шаардлагатай, ном хэвлэлээ ангилж дуусгах үүрэг даалгавар зөвлөмжүүдийг өглөө.   Нүүдлийн номын сангаар Шинэ номын мэдээлэл, Хүүхэд бүр уншигч аяны хүрээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд идэвхтэй оролцсон тэргүүний уншигчдын бүтээлийн үзэсгэлэн, АХА тэмцээн, Номтой хэрхэн ажиллах” сэдэвт илтгэл тавих, “Ном” сэдэвт шүлгийн уралдаан явуулж идэвхтэй оролцсон уншигчдыг шагнаж урамшуулав. Энэ үйл ажиллагаанд 81 хүн хамрагдав.

April 17, 2014 This post was written by Categories: СОНА No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top