Home
 

Хишиг өдөр

256255

Аймгийн нийтийн номын сангаас Монголын зохиолчдын эвлэлийн хөвсгөл аймаг дахь салбартай хамтран хишиг өдрийг зохион явуулсан. Энэ хүрээнд Аймгийн 3 зохиолч ирж номын сангийн уншилгын танхимуудад нэг өдөр ажиллаж номын сангийн үйлчилгээ, уншигчидтай тулж ажилсан.

МЗЭ шагналт зохиолч Б. Бат-эрдэнэ
Зохиолч Ц. Ганболд
Зохиолч сэтгүүлч Ш. Хатанбүүвэйбаатар
Аймгийн нийтийн номын сангаас МЗЭ-ийн салбартай хамтарч Зохиолч уншигчдын уулзалт зохион байгууллаа уулзалтанд уригдан ирэх зочидоос МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б. Бат-эрдэнэ, Зохиолч Ц. Ганболд нар ирсэн бусад зохиолчид хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй. Уулзалтанд мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн зохиол яруу найрагт сонирхолтой нийт 60 гаруй номын сангийн уншигчид хамрагдсан. Энэ уулзалтаар аймгийн нийтийн номын сангийн тэргүүний уншигч хүүхдүүдээ тодоруулж “Нацагдорж” тэмдэгийг нь гардууллаа. Нийт энэ хагас жилээр 12 сурагч тэргүүний уншигч “Нацагдорж” тэмдэгийн эзэн боллоо.

June 27, 2014 This post was written by Categories: Бусад No comments yet


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top