2016 оны НОМЫН БАЯР
Манай номын сан жил бүр үндэсний “Номын баяр”-ыг зохион байгуулдаг. Манай байгууллага номын баярыг тогтмол хугацаанд тасралтгүй 17 жилийн турш зохион байгуулж, нийгэмд хамрах хүрээг нь тэлэх бодлого баримтлан явуулж байна. Монгол улсын ерөнхийлөгч номын баярт зориулан 158-р зарлигаа гарган улс орон даяар тэмдэглэж байхыг уриалсан билээ. Манай байгууллага жил бүр энэ баярыг тохиолдуулан 2 сарын хугацаатай ном унших аяныг зохион явуулдаг. Энэ жилийн номын баярыг 9р сарын 16- 11р сарын 20-ны хооронд МУСГЗ, МЗЭ-ын шагналт Зохиолч яруу найрагч Далантайн Сүрэнжавын нэрэмжит болгон зохион байгууллаа. Аяны хугацаанд:
- Шинэ номын үзэсгэлэн /131 номоор гаргав/
- МУСГЗ зохиолч яруу найрагч Д. Сүрэнжавын зохиол бүтээлийн үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчлав. Зохиогчийн 3 боть түүвэр зохиол 1380000 төгрөгийн 276 ш номыг 23 сум, сургуулиудын номын санд хандивлах ажлыг зохион байгууллаа.
0
21
Mar