Home
 

Мэдээ мэдээлэл

Аймгийн нийтийн номын сан нь 2013 онд ном хэвлэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, түүнийг сурталчлан уншигчдад хүргэх, номын сангийн үйлчилгээнд шинэлэг арга барил нэвтрүүлэх, уншигчдад үйлчлэх таатай орчин бүрдүүлэх, орон нутгийн номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа.

Уншлагын танхимуудыг 2 ээлжээр ажиллуулан 5539 уншигч шинээр бүртгэж 39023 ирэгсдэд 59832 ш ном хэвлэл олгож үйлчиллээ. Нүүдэл, зөөврийн номын сангаар 238 уншигч шинээр бүртгэж 1141 ирэгсдэд 1888 ш ном хэвлэлээр үйлчилсэн нь уншигч, ирц, ном олголтын жилийн төлөвлөгөөг 130-169,7%-иар биелүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны төлөвлөгөөний биелэлттэй харьцуулахад шинэ уншигч 2276-аар, ирэгсэд 9093-аар, ном олголт 20976 номоор илүү буюу 28,2-36,7%-аар өссөн байна. Уншигч хэрэглэгчдэд үнэгүй интернетээр  үйлчилж 800 гаруй уншигч хүссэн мэдээллээ авсан байна.

Уншлагын танхим бүрд “Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт”      /БСШУЯ-ны сайдын 2011 оны 06 сарын 20ны өдрийн 228р тушаалаар шинэчлэн баталсан жагсаалт/- анд орсон ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг олж бүрдүүлэн 232 ширхэг номоор лавлагааны булан зохион байгуулан уншлага үйлчилгээнд ашиглаж байна.

“Шинэ ном”, “Хүүхдийн зохиолч Долгорын Батжаргалын уран бүтээлээс”, “Эмэгтэйчүүдэд”, “Хүүхэд бүрийн заавал унших undsen huuliзохиолууд”, “Монгол оршихуй”, “Уншлаганд тэргүүлсэн номууд” зэрэг сэдвүүдээр 501 номоор санамж өгөх номзүй, “Шинэ ном”, “Сурагчдын заавал унших зохиолууд”, “Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөрт”, “Олон улсын хүүхдийг хамгаалах өдөрт”,  зэрэг сэдвээр 276 номоор бүртгэн мэдээлэх номзүй, “Шинэ ном”, “Д.Сүхбаатар”, “Сурган хүмүүжүүлэх ухааны онол, арга зүйн бүтээлүүдээс”, “Монгол үндэсний уламжлалт ёс заншлаас”, “Монгол оршихуй”, “Монголчуудын уламжлалт цагаан сар”, “Сэтгүүлчдийн намтар уран бүтээлээс”, “Хөвсгөлийн сэтгүүлчдийн намтар уран бүтээлээс”, “Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жил”, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт”, “Монголын сайхан ээжүүд”, “Монголын зэвсэгт хүчний түүхээс”, “Монгол цэргийн өдөрт”, “Олон улсын хүүхдийн номын баярт”, “Эрүүл мэнд”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Монгол бичиг”, “Номын ач тус”, “БАЙГАЛЬ орчин”, “Зохиолчдын анхны ном”, Төрийн шагналт зохиолчид”, “Д,Пүрэвдоржийн намтар уран бүтээлээс”,  сэдвүүдээр 1360+ ш номын жагсаалт гаргаж medeelelсурталчигаа хийв.

Мэдээлэл сурталчилгааны самбарт  “Монгол улсын үндсэн хууль”, “Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойд”, “Үндсэн хуулийн тухай ойлголт”, “Монгол улсын үндсэн хууль гэж юу вэ”, “Анхдугаар үндсэн хууль”, “Төрийн дуулал”, “Монгол улсын төр засаг”, “Монгол улсын иргэний эрх,эрх чөлөө”, “Монгол улсын төрийн далбаа”, “Багш нарын баярын түүх”, “Сургуулиас суралцаж чаддаггүй ч заавал мэдэх ёстой 10 зүйл”, “Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөн нь”, “Багш эцэг эхчүүдийн мэдэх ёстой 9 зүйл”, “Битүүний болон цагаан сарын тоглоом наадгай”, “Цагшаан сарын түүхэн сурвалж”, “Золгох ёсон, “Битүүлэх ёс”, “Алаг мэлхий өрөх”, “Шинэ номын тухай мэдээ”,  “Монголын сэтгүүл зүйн байгууллагууд”, “Цахим us erdeneсэтгүүл зүй”, “Сурвалжлага гэж юу вэ”, “Нэрт сэтгүүлч И.Батсүх”, “Улсын гавьяат алдарт уран зохиолч С.Буяннэмэх”, “Сэтгүүлч Ц.Балдорж”, “Аян замын тэмдэглэл хэрхэн бичих вэ”, Цаг үеийн мэдээ, мэдээллүүд, “Ном хэрхэн унших арга барилын тухай” “Ном унших соёл”, “Ном уншихын ач холбогдол” “Залуу хүний заавал унших 100 номын жагсаалт”, “Дэлхийн хамгийн том номын сангийн тухай”,  “Барааны кодыг хэрхэн тайлж унших тухай”, “Хэрэглэгчид эрх ашгаа хамгаалахын тулд хаана хэнд хандах тухай”, “Хэрэглээний соёлын тухай”,   гэх мэт сэдвүүдээр 70  гаруй удаа мэдээлэл гаргаж уншигч хэрэглэгчдэд хүргэлээ. Уншигчдын асуусан төрөл бүрийн лавлагаанд тухай бүрд нь хариулт өгч аман лавлагаа 354 удаа өгч аман лавлагааны дэвтэрт бүртгэсэн. Хүүхдийн зохиолч Долгорын Батжаргалд номын санд хадгалагдаж байгаа өөрийнх нь уран бүтээлийн лавлагааг бичгээр өгөв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top