Home
 

Уламжлалт Номын баяр

Жил бүрийн 10-11-р сард зохион явуулдаг уламжлалт номын баярыг “Номтой нөхөрлөе” уриатайгаар 9р сарын 15-аас 11р сарын 15 ны хооронд зохион байгуулан явууллаа. Уг аянаар зохион байгуулах ажлын удирдамж гарган хийгдэх ажлуудын төлөвлөгөө хийн ажиллав. Энэ аянаар

Page parts: 1 2 3

Зохиолчдын анхны ном

  “Хүүхэд бүр-уншигч” аяны хүрээнд 2013 оны 5-р сарын 24-28-ны өдрүүдэд “Зохиолчдын анхны ном” үзэсгэлэн зохион байгууллаа.Үзэсгэлэн гаргасан анхны өдөр “Анхны ном” өдөрлөг зохион байгуулж өдөрлөгөөр “Зохиолч- уншигчдын уулзалт”, “Уран уншлага”, “Зохиолчдын анхны уран бүтээл”-ээр дүрийн тоглолт хийж, тус аяны хүрээнд зохиосон болзолт уралдаануудад амжилттай оролцож түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулав.

Хүүхэд бүр-Уншигч аян

Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас зохион байгуулж байгаа “ХҮҮХЭД БҮР-УНШИГЧ” аяны хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээний нэг нь “Зохиолын шилдэг дүрийн тоглолт” байлаа. Энэ ажлыг зохион байгуулж нийтийг хамрахын тулд удирдамж, төлөвлөгөө гаргаж 4-р сарын 1-ээс эхлэн мөрөн сумын бүх  ЕБС-дад тараасан бөгөөд удирдамжаас лавлах, тодруулах, асуудлыг тухай бүрт нь бичгээр болон амаар тайлбарлаж, …Continue reading

Үндэсний бичиг үсэг

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан уншигчдынхаа дунд “Монгол бичгээр хэн цэвэр, сайхан бичих вэ?” хичээнгүй бичгийн уралдаан,  С.Дуламын “Хүмүүн бичиг” шүлгийг унших уран уншлагын уралдаан зарлаж, мөн багш, сурагчдын дунд “Нийтийн уншлагын танхим”, “Гэрээр ном олгох уншлагын танхим”, “Хүүхдийн уншлагын танхим” гэсэн үгнүүдийг уран бичлэгээр бичиж ирэх “Гэрийн даалгавар” өгөгдсөн.

Амьдралын анхны гишгүүр

ЕБС-ын төгсөх ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болон явуулдаг Амьдралын анхны гишгүүр ба ААГ телевизийн  нэвтрүүлгийг зохион байгууллаа. Зохион байгуулсан ажлын хүрээнд “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Миний мэргэжил сайхан” үзэсгэлэнгүүд гаргаж төгсөх ангийн сурагчдад сонгох сургууль, мэргэжлийн талаар мэдээлэл сурталчилгаа хийв.

Дэлхийн номын өдөрт

Уламжлал болгон тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр”-ийг 2013 оны 04-р сарын 22-24-ны өдрүүдэд уншигчдын дунд тэмдэглэн өнгөрүүллээ. 2012-1013 онд шинээр авсан бүх номоор “Шинэ ном” үзэсгэлэн гаргаж, энэ тэмдэглэлт өдрөөр ирсэн иргэдэд үнэ төлбөргүй карт нээж, “Нээлттэй уншлага” зохион байгуулав.

1 2 3 4 5
Top