Мэргэжил арга зүйн ажил
Орон нутгийн номын сангуудын үйл ажиллагааг автоматжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаагийн дагуу ССАЖ-ын яам, Соёлын боловсролын сургуультай хамтран “Монбиблио” номын сан, соёл урлагийн байгууллагын тайлангийн програмын сургалт зохион байгуулж сургалтанд 23 номын санч хамрагдав.
Сургалтын үеэр номын сангуудад ССАЖЯ-аас хуваарилагдсан компьютеруудад уг программыг суулгаж хуваарийн дагуу хүлээлгэж өгөв. Технологийн ажилтан номын санчийг ССАЖ-ын яам, МҮНС-аас зохион байгуулсан Monbiblo программын сургалтанд 2 удаа нийт 48 цагийн сургалтанд сургасан. Монбиблио програм дээр ажиллах дадлагажих сургалтыг сумдын номын санч нарын дунд хуваарь гарган 10 сарын 14-өөс 11р сарын 9-ий хооронд 5 хоногийн хугацаатайгаар зохион байгуулан явууллаа. Мөн дээрх сургалтыг орон нутгийн нийт номын санчдын дунд 12р сард 24 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтанд давхардсан тоогоор нийт 71 номын санч хамрагдсан. Сургалтын үеэр орон нутги
йн номын сангуудын үйл ажиллагаа автоматжуулах ажлын үр дүн явцтай танилцаж ололт, алдаа дутагдлыг хэлж зааж зөвлөж байлаа. Номын санчдад арга зүйн талаар 31 сэдэв бэлтгэж 32 номын санчид 73 сэдвийн /Давхардсан тоогоор/ зөвлөгөө мэдээлэл өгөв.