Хүүхэд бүр уншигч-2
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБС-ын сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном эрдэмд шамдуулах, төрөлх нутгийнхаа түүх соёлыг судлуулах, тэдний идэвх сонирхол, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, номын сангийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх зорилгоор “Хүүхэд бүр уншигч-2” ном унших аяныг 2015 оны 3-р сарын 16- аас 2015 – оны 5-р сарын 16 хооронд 2 сарын хугацаатайгаар зохион байгуулан явууллаа.
Тус аяныг Аймгийн засаг даргын тамгын газар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хөвсгөл аймгийн залуучуудын холбоо, Мөрөн сумын ЕБС-тай хамтран зохион байгууллаа.
Энэхүү аяны нээлтэнд хамтран ажиллах байгууллагын зочид төлөөлөгчдийг урьж оролцууллаа
Нээлтийн үеэр 2015 оны эхний хагас жилд захиалгаар ирсэн номуудаар “Шинэ ном” нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Мөн “Дэлхийн хүүхдийн номын өдөр”-т зориулсан номын үзэсгэлэн гаргаж уншигчдад сурталчлан, уншигч хүүхдүүд урлагийн номер үзүүллээ.